“АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Сүхбаатар аймгийн прокурорын газраас төрийн байгууллагын албан хаагчдад авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох, авлигыг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, түүнээс үүдэх хор уршгийг таниулах зорилгоор “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Б.Өнөрмаа “Авлигын гэмт хэрэг явдал” сэдвээр сургалт хийж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батнасан “Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх ойлголт, тус аймагт үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл өглөө.

Мөн Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Н.Болдбаатар “Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийтлэг алдаа, зөрчил, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд түгээмэл илэрдэг алдаа, зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар зөвлөмж өглөө.

Сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллагын нийт 120 албан хаагч хамрагдлаа.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа