Сүхбаатар аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтран “Байгалиа хамгаалахад бидний оролцоо” явган аяллыг зохион байгууллаа.
Явган аяллын үеэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Баруун голын эрэг дагуух 10 км орчим газрыг цэвэрлэж иргэд, олон нийтэд хүрээлэн байгаа орчноо хайрлаж, хамгаалан, хог хаягдлыг ил задгай хаяж байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриаллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар