card

Түүхэн товчоо

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1930 оны 4 дүгээр сард хуралдсан 6 дугаар Их хурлаас “Тус улсын Прокурорын байгууллагыг төв ба аймгууд зэрэг газарт үүсгэн байгуулж, аливаа хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэсэн түүхэн шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийг үндэслэн Прокурорын байгууллагыг Шүүх явдлын яамыг түшиглэн байгуулж, дагаж мөрдөх дүрмийг “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргүүдийн дүрэм” нэртэйгээр 1930 оны 08 дугаар сарын 14-ний өдөр батлан гаргаж Прокурорын байгууллагад улсын нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд дээд хяналт тавих хариуцлагатай үүргийг хүлээлгэжээ.  

Бүгд Найрамдах Монгол Ард УлсынБага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр хурлын тогтоолоор Дорнод аймгаас 12, Хэнтий аймгаас 3 сумыг нэгтгэн Монгол орны зүүн өмнөд хязгаарт Жавхлан шарга аймгийг шинээр байгуулахаар шийдвэрлэжээ.

Жавхлан Шарга аймаг 1942 онд шинээр байгуулагдаж, нутаг дэвсгэрийн харьяалал тогтоогдсоноор, энэхүү нутаг дэвсгэрт төрийн хуулийг сахин биелүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөө, эд хөрөнгийг хуулиар хамгаалах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэйгээр тус прокурорын газар анх 1942 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 12 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй билээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор их жанжин Д.Сүхбаатарын дурсгалд зориулан аймгийн нэр өөрчлөгдсөнөөр, Сүхбаатар аймгийн прокурорын газар гэж нэрлэгдэн, төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл хэргээ үргэлжлүүлэн явуулсан байна.

Тухайн үед Аймгийн прокурорын газрын үндсэн хяналтын ажил нь ерөнхий хяналт, мөрдөн байцаалт, хууль таниулах ажил гэсэн 3 чиглэлээр явагдаж байсан ба хөдөө сумдыг харьяалан хариуцдаг ангийн 3 байцаагч тэр үеийн Хонгор, Мөнххаан, Зотол сумдад төвлөрч ойр зэргэлдээ тус бүр 3 сумдыг харьяалан ажиллаж байжээ.   

Өдгөө тус прокурорын газар нь прокурор, захиргаа, үйлчилгээний ажилтан зэрэг нийт 22 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцлох мэдээлэл

Аймгийн прокурорын газрын түүхэн товчоо

Сүхбаатар аймгийн прокурорын газар нь Жавхлант шарга аймагт 1942 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 12 ажилтны орон тоотой, хөдөө сумдыг хуваарилан харьяалсан ангийн 3 байцаагчтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

БНМАУ-ын Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор аймгийн нэр өөрчлөгдсөнөөр Сүхбаатар аймгийн прокурорын газар гэж нэрлэгдэж, өдгөө 21 прокурор, ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.