Сүхбаатар аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах, сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүрээлэн байгаа орчноо хамгаалах, хог хаягдлаа ангилан, ялгаж хаяхын ач холбогдол, ургамал амьтнаа хайрлах, байгальд ээлтэй иргэн байх талаар мэдээлэл өгч, сургалтаа бататган 4 төрлийн танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом тоглуулж, тэргүүлсэн сурагчдыг урамшууллаа.
Мөн энэ үеэр усны ундарга хэрхэн бохирддог, амьтны мөрийг хэрхэн таних аргыг биет байдлаар харуулж, байгальд ээлтэй эерэг зөв үйлдэл, хандлагын талаар сурагчдын санал, сэтгэгдлийг сонслоо.
Аймгийн прокурорын газраас хүүхдүүдэд зориулан бэлтгэсэн байгаль орчноо хайрлах, ан амьтнаа хамгаалахыг уриалсан постер зургуудаа сургуулийн орчинд байршуулж, сурагчдад хүрээлэн байгаа орчны чиглэлээр мэдээлэл хүргэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар