УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилтой "Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал" сэдвээр ярилцлаа.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн ерөнхий боловсролын 1, 3, 4 болон Тэмүүлэл цогцолбор сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийлээ.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтран “Байгалиа хамгаалахад бидний оролцоо” явган аяллыг зохион байгууллаа.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн прокурор болох хүсэл сонирхолтой 20 гаруй сурагчдад байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай, эсэхээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргадаг болсон. Гэвч зарим тохиолдолд шүүх хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх сонирхолтой яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авдаггүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
Орхон аймгийн прокурорын газраас санаачлан 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Батзаяатай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Хүүхдийн хөгжлийг дэмжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байгуулагдсан Налайх дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн бүх гишүүдийн хурал 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар